Тоглоом

Microsoft албан ёсоор ‘Natal’ Xbox 360-аа нээлт хийх өдрөө зарлалаа

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 3
МууСайн 

NatalLas Vegas, Nevada - Microsoft корпораци өнгөрсөн лхагва гаригт XBox console-д зориулсан биеийн үйл хөдлөлийг таньж, хүний биеийн хөдөлгөөн нь удирдлага болох “Natal төсөл”-өө энэ жилийн эцэс гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдэгдлээ.

“2010 он нь Xbox-ийн түүхэн дэх хамгийн том жил байх болно” хэмээн Microsoft корпорацийн “Энтертайнмент ба төхөөрөмжийн салбар”-ын ерөнхийлөгч Робби Бач жил тутам зохион байгуулагддаг Consumer Electronics Show (CES)-ийн нээлтэн дээр хэлжээ.

 

Өхөөрдөм амьтад

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 38
МууСайн 

Өхөөрдөм амьтадМодчин ойд ирснээр хөөрхий амьтад орох оронгүй болжээ. Тэдний амьдрах сүүлчийн газар бол Диваажингийн ой байлаа. Өхөөрдөм амьтад тал болсон ойгоо орхин шинэ газар луу аялах хүнд хүчир аялалд гарах болжээ. Тэд шинэ газар хүрэхийн тулд амь насаа ч өгч магадгүй. Тэрнийг зөвхөн та шийднэ. Ингээд энэхүү хөгжилтэй тоглоомыг шууд тоглоорой. Зарим талаараа харгис шүү.

 

 

Эх орны дуудлага - Дэлхий дайнд

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 33
МууСайн 

call-of-duty-world-at-war-game_resizeТа сүүлийн даалгавар бүтэлгүйтэж нөхдийн хамт Япончуудын гарт олзлогджээ. Таныг ухаан орох үед цэргийн андыг тань нүдний чинь өмнө тамлана. Түүнийг эсэргүүцэл үзүүлэхэд нь зэрлэг Япон цэрэг нүдэн дээр нь тамхиа унтраагаад хоолойг нь хэрчих болно. Ингээд таны ээлж ирлээ. Азаар аврах багийнхан ирж та үлдсэн нөхдийн хамт Япончуудын эсрэг тулалдах болно.

 

Улаан түгшүүр 3 - Танилцуулга

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 11
МууСайн 

Улаан түгшүүр 3Саяхан "Улаан түгшүүр 3" буюу "Red Alert 3" хэмээх алдарт тоглоомын 3-р цуврал гарсан билээ. Энэхүү тоглоом нь дүрс зураглалын хувьд маргашгүй сайхан болсон бөгөөд тоглолтын хувьд урьдныхаасаа өөрчлөгдөөгүй тоглоход тун аятайхан санагдлаа. Тоглоомын түүх нь Коммунист Орос улс мөхлийн ирмэгт ирж өөрсдийн цаг хугацааны машинаар өнгөрсөн үед очисноор эхлэнэ. Орос улсын удирдагч өнгөрсөн үед генерал болон эрдэмтнийхээ хамт очмогцоо цөмийн бөмбөг бүтээгч Эйнштэйнийг устгах болно. Ингэснээр нэгдсэн улс өөрсдийн давуу талууд, технологиудаа алдах ёстой байсан юм. Тэд Эйнштэйнийг устгаад буцан одоо үед ирэхэд тэдний таамаглаж байснаар Орос улс маш хүчирхэг болоод зогсохгүй Европыг бараг бүхэлд нь эзэлсэн байв. Гэвч Нэгдсэн улс суларч Оросууд Европыг эзлээд завгүй байх үед Наран мандах эзэнт гүрэн буюу Япон улс хэт хүчирхэгжсэн байлаа.

 

Цамхаг

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 3
МууСайн 

ЦамхагТаны сүүлчийн туршилт амжилттай боллоо. Одоо таны муу талын хувилбарууд маш олон тоогоор хувилагдах болно. Баяр хүргье. Үгүй ээ? Энэ чинь юу болж байна. Таны хувилбарууд ямар ч эргэлзээгүй таны эсрэг дайрч эхэллээ. Танд тэднээс зугтах ганцхан арга байна. Тэднээр овоо босгож өндөрт гаран зугтах! Өндөрсөх тусам танд арай илүү дээр зэвсэг олгогдоно. Түүнээс гадна танд гранат болон тархиараа тэднийг устгах чадвар бий. Зурган дээр дарж тоглоно уу.

 

Тэсэн ядан хүлээсэн мөч хойшлогдов

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 4
МууСайн 

Тэсэн ядан хүлээсэн мөч хойшлогдовLittle Big Planet бол бидний маш удаан хүлээсэн гайхалтай тоглоомуудын шилдэг нь билээ. Тоглоомыг шилдэг болгосон зүйлийн нэг нь гэр бүл хамт олноороо тоглох боломж. Энэхүү тоглоом нь ирэх 7 хоногоос дэлгүүрүүдэд худалдаалагдах байсан боловч дахиад хэсэг хугацаанд хойшлох болжээ.

 

Микробны тулаан

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 6
МууСайн 

Микробны тулаанЭнэ тоглоомыг асар богино хугацаанд дуусгалаа. Тоглоход мэдээж маш сонирхолтой байсан боловч их хялбархан юм. Таны гол зорилго бол дайсны хар микробыг устгах. Хэрвээ та том байвал та тэднийг идэж чадна мэдээж тэд танаас том бол та идүүлэх нь ойлгомжтой. Тоглох арга янз өөр өөр байж болох юм. Тоо ширхэгээ олшруулан тэднийг дарамталж устгах эсвэл ганц томтой болоод бүгдийг нь идэж томруулахгүй байх. Таны л хэрэг.

 

Галзуурсан удирдагч

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 10
МууСайн 

madnessАжлаа хийх дургүй залуустаа бас нэгэн цагийн алуур тавьлаа. Тоглоом ер нь дэндүү амархан бас богинохон юм. Удирдлага ч гэсэн дэндүү амархан. За жоохон тоглож тархиа амрааж дээ.

 

Алимаа хамгаал

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 4
МууСайн 

Алимаа хамгаалДавгүй тоглоом байна. Бас яггүй хэцүү юм. Би л хувьдаа 50 -р үеээс цааш дийлсэнгүй. Тоглоод үзэхэд харамсахгүй цагийн дайсан байна даа.

 

Эмнэлгээс оргосон нь

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 20
МууСайн 

MentalТа бүхэндээ Ментал хэмээх тоглоомны эхний ангийг хүргэж байна. Тоглоомонд та 3 хүнийг удирдах бөгөөд маш сонирхолтой. Бас хэцүү юм. Даалгавар бол эмнэлгээс зугтаах. Гэхдээ 3 уулаа цугтаа зугтах ёстой. Энэ тоглоом 3 ангитай бөгөөд та энэхүү хувилбарыг дуусгаад тоглоомны баруун дээр байрлах Үлдсэн 3 ангийг тоглож үзээрэй. Та ямар ч байсан уйдахгүй. Харин дараа нь ажилаа хийгээрэй.

 
Үзүүлж буй хуудас 1, Нийт 3 хуудас

Энэхүү вэб сайтан дээр бичигдсэн мэдээг сайтын нэрийг дурдалгүй хуулбарлах, бүрэн эхээр нь авч ашиглахыг хориглоно. Та өөрийн вэбдээ тавих бол зөвхөн эхэн хэсгийг хуулан авч үлдсэн хэсгийг энэ вэб руу заах хэрэгтэй. Энэхүү зөвлөмжийг дагаагүй тохиолдолд та хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Баярлалаа.