Нүүр хуудас - Мэдээ - Программ хангамж

Программ хангамж

Open Office Монгол хэл дээр гарчээ - Бадаагийн Блогоос

И-мэйл

Open Office Монгол хэл дээр гарчээ - Бадаагийн БлогоосӨмнө нь би танд Нээлттэй Оффис 3.0 гарсан бөгөөд Микрософт Оффистой харьцаж ажиллаж чадахаас гадна үнэгүй гэж байсан билээ. Одоо бас нэгэн баярт мэдээ дуулгахад энэхүү Нээлттэй Оффис -ын Монгол Хувилбар нь бэлэн болжээ. Түүгээр ч зогсохгүй Монгол хэлний үг үсгийн алдаа засах нэмэлт гарчээ. Юу гээч? Энэ бүхэн Ямар ч ҮНЭГҮЙ. Яг одоо та Бадаагийн БЛОГ руу орон уг сайхан мэдээг уншаарай. ЭНД ДАРАН ОРНО УУ.

 

Монгол фонт

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 11
МууСайн 
Монгол ФонтуудМонголоор бичих гэхээр фонтгүй болоод байна уу. Тэгвэл та Windows ийнх нь үндсэн Монгол фонтоор бичээрэй гэж би зөвлөх байна. Харин Фотошоп, Корел Драв зэрэг программууд заавал Monkey -р бичихгүй бол гардаггүй. Та бүхэндээ Arial mon, Times new roman mon фонтыг, Real Mon систем фонтны инсталл, Monkey 1.7 программын хамт нэгтгэн  хүргэж байна. ТатахГэхдээ би та бүхэндээ аль болох Real Mon -г суулгах хэрэггүй гэж зөвлөж байна. Монкэй -ын хувьд бол байхад илүүдэхгүй тэгэхэдээ хэрэгтэй үедээ.
 

Утасны лавлах

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 6
МууСайн 
ЛавлахИх дээр үеийн программ л даа тэгэхдээ хааяа хэрэг болдог юм. Эзэмшигчийнх нь нэрийг тавих гэсэн боловч над дээр фонт нь танигдсангүй. Заавал Real Mon программ суулгаж байж л үсэг нь танигдах бололтой. Дээхнэ үеийн бараг л бүх утсыг багтаасан сайн лавлах шүү. Гол нь Монгол улсын утасных болохоор их хэрэгтэй. Шахаж хуулсан байгаа тул задлах хэрэгтэй. Суулгахдаа задарсан файл аас SETUP.EXE -г ажиллуулна.
 

XP ынхээ нууц үгийг мартчихав уу?

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 4
МууСайн 

Erd CommanderСаяхан би оффисынхоо нэг Компьютерийн нууц үгийг мартчихаад хөөрхөн сандарлаа. Тэгээд найздаа хандтал надад ид шидтэй программ хайрлалаа. Энэ программ нь нууц үгийг шинээр оруулах чадвартай өөрөө СД нээсээ эхэлдэг зүйл юм. Ганц нууц үгийг солиод зогсохгүй маш олон өөр өөр боломжуудтай юм байна. Ямар ч л байсан би нууц үгээ сольчихсон та хэрвээ мартсан бол үүнийг туршаад үзээрэй.

 

Монгол бичгийн гарын дадлага олгогч

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 13
МууСайн 
Хурдан шивж сурах уу?Та бүхэндээ Монгол болон Ангилиар хурдан шивж сурахад чинь туслах энэхүү программыг оруулж байна. Мэдээж үнэгүй. Та хэн нэгэнд худалдаж болохгүй. Суулгацыг шахчихсан байгаа тул эхлээд задлаад тэгээд SETUP.EXE файлыг ажиллуулаарай. Суулгахад их хялбар суусан хойно ашиглахад бүр ч хялбар. За татаарай.
 

Албан ёсны сайт дээр орчуулга тавигдлаа

И-мэйл
Орчуулга тавигдлааГ.Тулга залуугийн бүтээсэн орчуулгыг албан ёсоор www.joomla.org вэб сайтан дээр тавигджээ. Би ердөө л хүсэлт тавьсан болно. Та одоо 1.5.1 ын орчуулгыг мөн адил албан ёсны сайтнаас нь авах боломжтой боллоо. http://extensions.joomla.org/component/option,com_mtree/task,viewlink/link_id,4236/Itemid,35/ -р зочлон сэтгэгдлээ үлдээнэ үү. Баярлалаа Жүүмлачидаа.
 

Vodafone ын шинэ хайлтын систем

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 2
МууСайн 

Vodafone OtelloVodafone ын хамгийн сүүлийн үеийн хайлтын системийг танд танилцуулж байна. CeBIT -д танилуулснаараа Otello хэмээх шинэ хайлтын систем нь таны авсан зурагны дагуу хайлт хийх болно. Та ердөө зургийг нь аваад л хүссэн зүйлийнхээ талаар мэдээлэл авах болно.

 

Галт үнэгийг гар утсан дээр гаргахгүй гэж үү?

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 1
МууСайн 

Хөөрхий галт үнэгМагадгүй хэнээс ч таны дуртай хөтөч гэвэл Галт үнэгийг нэрлэх байх. Хэдэн залуус маань хамтраад бүр Монгол хэлтэй болгоод орхисонг ч хэлэх үү олон хүмүүс Галт үнэгт дуртай. Харин гар утасны операторууд Галт үнэгийг төдийлөн ташаахгүй байна.

Mozilla ынхан Галт үнэгээ гар утсан дээр гаргах ажилдаа орсноос эхлээд л гар утасны операторууд энэ ажлыг нь эсэргүүцэж Mozilla ынхан ашигтай гэж үнэмшүүлэхээр шамдаж байна.

Яагаад эсэргүүцээд байна вэ гэхээр мэдээлэл бүтээгч компаниудтай хамтран ажиллах багагүй ашиг гаргадаг байсан операторууд хэрвээ Галт үнэгийг гараад ирвэл энэ мэдээллийн компаниудын ашгийг алдах магадлалтай юм.

Гэсэн хэдий ч нэгэнт хэрэглэгч хаан болохоор энэ асуудал бидэнд л ашигтайгаар шийдэгдэх нь гарцаагүй юу болохыг ажиж л сууя. Харин энэ үйл явдал Монголд одоогоор огт хамаагүй. Тэгээд ч Монголд 3G буюу Third Generation технологи огт хөгжөөгүй гэчихэд уурлах хүн байхгүй бизээ.

 

Блог уншигч

И-мэйл

Блог уншигчТа бүхэндээ Монголын хэрэгцээт үнэгүй программ хангамжуудыг хүргэж байхаар шийдлээ. Энэхүү программ нь таны орох дуртай сайтуудын тоймлон гаргадаг бөгөөд хэрэглэхэд тун хялбар. Олон блог сайтуудыг цээжлэхэд хэцүү мөн байнга шинэчилэгдээд байдаггүй тул энэ программ Блог уншигч танд яг хэрэгтэй болов уу? Татах

 

iPhone + P2P боломжтой юу?

И-мэйл

P2P тэй iPhone iPhone –ны галзуу хакеруудын нэг нилээн боловсорсон нэгэн залуу iPhone дээр P2P программыг суурьшуулжээ. Удахгүй SDK (Software Development Kit) буюу тусгайлан зориулсан программ бүтээх хэрэглүүр нь гарах гэж байгаа хэдий ч хакерууд зүгээр л утасаа хараад суухыг хүсээгүй бололтой.

 
Үзүүлж буй хуудас 1, Нийт 2 хуудас

Энэхүү вэб сайтан дээр бичигдсэн мэдээг сайтын нэрийг дурдалгүй хуулбарлах, бүрэн эхээр нь авч ашиглахыг хориглоно. Та өөрийн вэбдээ тавих бол зөвхөн эхэн хэсгийг хуулан авч үлдсэн хэсгийг энэ вэб руу заах хэрэгтэй. Энэхүү зөвлөмжийг дагаагүй тохиолдолд та хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Баярлалаа.