Монгол хэлний компьютерийн хөгжилд үнэлүүштэй хувь нэмэр оруулагчдын нэгд бидний танил Дусал.нэт яах аргагүй багтах билээ. Тэд хэдүйн Монгол гарын драйверуудаараа бидэнтэй танил болсон. Энэ удаад тэд Монгол хэлний бичгийн хэвийг Юникод буюу Олон улсын жишигт нийцүүлэн бэлдсэн байна. Гэхдээ 5 - 10 хэв биш бүр 500 гаруй бичгийн хэвийг бэлдэж боловсруулжээ. Харин үүнийг хийхийн ач тусыг танд тайлбарлах нь зүйтэй болов уу? Мөн суулгацыг татахаар орууллаа.
Үүнийг хийхийн ач тусыг үнэлж баршгүй юм. Мэдээж хэрэг Монголын нэр хүнд гэх мэт зүйлс ярихаасаа өмнө үнэхээр яг юунд хэрэгтэй болохыг нь дурдъя. Бид өмнө нь Realmon, Monkey зэрэг олон төрлийн гарын драйверыг хэрэглэж ирсэн боловч тэдгээрийг Интернэт товчоор бол олон улсад хэрэглэх боломжгүй байсан юм. Хэрвээ та санаж байгаа бол таны дээрх фонтуудыг ашиглаж бичсэн зүйлс интернэтэд Блог, сэтгэгдэл зэрэг дээр гардаггүй гарсныг нь бусад хүн уншиж болдоггүй байсан билээ. Мөн таны бичсэн элдэв бичиг баримтууд бусдын компьютер дээр очихоороо арзайчихдаг байсныг ч мэдэх биз. Түүнчлэн дан ганц дээрхээс гадна Фотошоп зэрэг зургийн программууд дээр Уникод хэлбэрээр бичих хэрэгтэй болоход ердөө хэдхэн ширхэг бичгийн хэвний сонголт л байдаг. Эдгээр асуудлуудыг шийдэх маш хялбар арга зам бол Юникод буюу олон улсын бичгийн хэвд тохирсон бичгийн хэв бүтээх явдал юм.
Энэхүү фонтуудыг суулгаснаар Тухайн үйлдлийн системийн Монгол гарын драйвер буюу Монголоор бичих боломж олгодог программ хангамжаар шууд хүссэн газраа бичих боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл бидний хамгийн өргөн хэрэглэдэг Windows XP үйлдлийн системийн өөрийнх нь үндсэн хэл солих программаар хүссэн газартаа 500 гаруй хэлбэрээр бичих боломжтой боллоо гэсэн үг. Харин бичсэн зүйл тань хаана ч гэсэн арзайж элдэв янз бололгүй (Интернэтэд хүртэл) зөв зүйтэй гарах болно.
Мөн 500 гаруй бичгийн хэв бэлдсэний ачаар маш олон төрлийн хэлбэр галбираар бичиж болно. Та суулгасныхаа дараагаар компьютерээ унтрааж асаагаад Word, Photoshop зэрэг программ дээр Монголоор бичээд хэлбэрийг нь солиод үзээрэй. Ялангуяа элдэв төрлийн танилцуулга, тараах материал, эх бэлддэг хүмүүст маш хэрэгтэй тун олон төрлийн бичгийн хэвний сонголттой.
Танд багахан ч атугай ойлголт өгсөн гэдэгтээ найдаж байна. Одоо та татаж суулгахыг хүсвэл ЭНД ДАРААРАЙ.
Харин Дусал.нэт ийн үндсэн бичлэгт хандаж талархалын үгээ үлдээхийг хүсвэл ЭНД ДАРААРАЙ.

бичсэн Зочны сэтгэгдэл, 3????????? 01, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 3????????? 14, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 3????????? 25, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 4????????? 12, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 4????????? 12, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 4????????? 16, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 4????????? 16, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 5????????? 11, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 7????????? 08, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 10????????? 31, 2009
ijoi
бичсэн Зочны сэтгэгдэл, 10????????? 31, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 11????????? 07, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 12????????? 29, 2009
бичсэн Зочны сэтгэгдэл, 1????????? 21, 2010
| < Өмнөх | Дараах > |
|---|









