Бидний хүсэн хүлээсэн мөч ойртлоо. Өнгөрөгч сарын 24 -ныг хүртэл явагдсан нэр дэвшүүлэх ажиллагаа дуусч, шагнал санаачлагч "Монголын Хөгжлийн Гарц" ТББ дараагийн шатанд оролцох хүмүүсийн нэрийг гаргасан байна. Тэгэхээр энэ жилийн Мэдээллийн Технологийн ОНЫ ХҮН хэний хэн болох бол? Та бүхэн хэн хэн хаанаас эцсийн шалгаруулалтанд нэр дэвшсэнг дэлгэрэнгүй дээр дарж уншаарай.
“Монголын Хөгжлийн Гарц” төрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 6 дахь жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн
ОНЫ-ХҮН шалгаруулалтын нэр дэвшүүлэх ажиллагаа 2008 оны 11-р сарын 24-ныг дуустал явагдлаа. Шагнал санаачлагчдын хороо урьдчилсан шалгаруулалтыг явуулж, дараахь нэр дэвшигчдийг төгсгөлийн сонгон шалгаруулалтанд оруулахаар тогтлоо. Үүнд:
МАНЛАЙЛАГЧ:
1. Д.Болор, НьюТел ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, Мобиком корпорацийн
Олон Нийттэй Харилцах албаны захирал
2. Б.Ганболд, ГрэйпСити Монгол ХХК-ийн ерөнхийлөгч
3. Д.Нарантуяа, Мобиком корпорацийн Бизнес Хамтын Ажиллагааны
Газрын захирал
4. Ч.Чимиддорж, Интерактив Би Ай ХХК-ийн ерөнхий захирал
5. Ч.Энхмэнд, Скайнэтком ХХК-ийн ерөнхий захирал
ПРОГРАМ ЗОХИОГЧ:
1. Б.Анхбаяр, Интерактив Би Ай ХХК-ийн Програмчлал, технологийн хэлтсийн дарга
2. Н.Анхбаяр, Улаанбаатар Төмөр Зам ХНН-ийн програмист инженер
3. С.Ганболд, Геганэт ХХК-ийн дэд захирал
4. Ж.Наранбат, хувиараа програм зохиогч
5. Л.Энхтүвшин, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн Програм хангамжийн товчооны
дарга
СУДЛААЧ:
1. Ж.Пүрэв, МУИС-ийн МТС-ийн Компьютер, мэдээллийн технологийн
тэнхимийн эрхлэгч, Хэл боловсруулалтын судалгааны төвийн эрхлэгч
2. У.Тамир, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Зохицуулалтын
албаны дарга
3. Н.Чулуунбаатар, ШУТИС-ийн КТМС-ийн ахлах багш
ИНЖЕНЕР:
1. Ч.Лхагвасүрэн, М-Си-Эс Электроникс ХХК-ийн ахлах инженер
2. Р.Отгонтулга, Мобиком корпорацийн системийн инженер
3. Г.Оюунбаяр, Жи-Мобайл компанийн Техник төлөвлөлтийн хэлтсийн дарга
4. Ө.Цогзолмаа, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны РДЗХА-ны Радио
төхөөрөмж, давтамж хяналтын шинжээч, инженер
5. С.Хараа, Скайнэтком ХХК-ийн ҮoIP албаны дарга
ТЕХНИКЧ:
1. Ц.Галсандорж, SITA компанид инженер
2. П.Шийрэвваанчиг, Скай Си энд Си ХХК-ийн Ахлах Инженер
3. Ч.Энхболд, Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны РДЗХА-ны инженер
АНХДАГЧ:
1. Ш.Батмөнх, Инфотек ХХК-ийн ерөнхий захирал
2. В.Дашцэрэн, Инкозон ХХК-ийн ерөнхий захирал
3. Л.Дэлгэрбат, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн автоматжуулалт хариуцсан
ерөнхий мэргэжилтэн
4. Ж.Пүрэв, МУИС-ийн МТС-ийн Компьютер, мэдээллийн технологийн
тэнхимийн эрхлэгч, Хэл боловсруулалтын судалгааны төвийн эрхлэгч
5. Ч.Энхмэнд, Скайнэтком ХХК-ийн ерөнхий захирал
БИЗНЕСМЭН-ДЭМЖИГЧ:
1. Б.Барсболд, Блэк Айбэкс Экспедишнс ХХК-ийн захирал
2. Д.Батбилэг, Голомт банкны Картын Төвийн захирал
3. С.Сайнбат, Номин Холдинг ХХК-ийн МТГ-ийн захирал
4. Б.Энх-Амгалан, Таван-Эрдэнэ ХХК-ийн ерөнхий захирал
ТҮШЭЭ-ДЭМЖИГЧ:
1. С.Баяр, Монгол Улсын Ерөнхий сайд
2. Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн
ГАДААД-ДЭМЖИГЧ:
1. Кондо Шүничи, Японы Фүжи Инфокс Нэт ХХК, INI ХХК-ийн захирал
2. Ок Чёл Ён, Солонгосын Улсын Их Сургуулийн профессор
3. Питр Силарзски, Дэлхийн Банкны ажилтан
Төгсгөлийн сонгон шалгаруулалтанд олон нийтийн саналыг 2008 оны 12-р сарын 1-наас 15-ний өдрийн 18.00 цаг хүртэл ажлын албанд онлайн буюу бичгээр хүлээн авна.
Нэр дэвшигчдийн 2008 онд хийсэн ажил бүтээл, үр дүнгийн талаарх тодорхойлолтыг
http://www.mongolia-gateway.mn/itprize/ вэбд байрлуулан танилцуулж байна.
Хувь хүн онлайн хэлбэрээр, байгууллага албан бичгээр саналаа өгнө. Санал хураалтанд оролцогч тухайн номинацид нэр дэвшигчдийг дотор нь 1-5 байр эзлүүлэн эрэмбэлүүлнэ.
Бичгээр санал хураалтанд оролцогч байгууллага нэр дэвшигчдийг 1-5 дугаар байр эзлүүлэн эрэмбэлсэн жагсаалтыг ирүүлнэ.
Санал хураалтанд оролцогч тухайн номинациар зөвхөн нэг удаа саналаа өгнө. Байгууллагын саналыг 10 хүний саналтай тэнцэхээр тооцно.
Шагналыг МХТ-ын салбарын шинэ жилийн ёслолын арга хэмжээний үеэр 2008 оны 12-р сарын 18-ны өдөр гардуулна.
ШАГНАЛ САНААЧЛАГЧДЫН ХОРОО
Ажлын албаны хаяг:
Монголын Хөгжлийн Гарц ТББ,
Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн байр 113 тоот
Утас: 319367, 329861
Факс: 319367
www.mongolia-gateway.mn/itprize/
Э-шуудан:
Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой
Ерөнхий зохион байгуулагч:


бичсэн Зочны сэтгэгдэл, 12????????? 05, 2008
бичсэн Зочны сэтгэгдэл, 12????????? 08, 2008
бичсэн Зочны сэтгэгдэл, 12????????? 09, 2008
бичсэн Зочны сэтгэгдэл, 12????????? 11, 2008
бичсэн Зочны сэтгэгдэл, 12????????? 19, 2008
| < Өмнөх | Дараах > |
|---|









