Хэдийгээр Монголд хөгжөөгүй байгаа ч GPS нь дэлхийд хамгийн өргөн тархсан технологи юм. Автомашинд хамгийн их хэрэглэддэг бөгөөд ихэнх хөгжилтэй орны иргэд түүнгүйгээр бараг л яаж хаашаа явахаа мэдэхгүй байх нь элбэг. Энэхүү байршил илрүүлэх систем нь харин заримдаа маш аюултай зүйл рүү машиныг дагуулчихдаг байна.
Зурган дээр харагдаж байгаа машины жолооч нь замын тэмдгүүдийг анзааралгүй зөвхөн GPS -р байрлалаа тодорхойлон машинаа жолоодож явсан байна. Гэтэл GPS -т ямар нэг гажиг үүсэн жолоочийг автомашины замаас нь гарган шууд төмөр зам чиглүүлчихсэн аж. Жолооч шөнө явж байсан бөгөөд байгаа газраа сайн сэхээрч амжаагүй байтал вагоны дуу гаран машинаа төмөр зам дээр гараад ирснийг ухаарчээ.
Азаар жолооч машинаа төмөр замаас яаралтай гаргаж амжин аюултай осолд оролгүй үлдэж чаджээ. Үүний дараа тэрээр 911 рүү утасдан болсон явдлыг хэлэн тусламж хүссэн байна.
Одоо тэгэхээр GPS нээс илүүтэйгээр замын тэмдэг дохиог сайн анзаарч явах нь чухал болох нь дээ. Үнэхээр гажигтадгүй техник бүрэн найдвартай багаж төхөөрөмж гэж байхгүй юм даа.

| < Өмнөх | Дараах > |
|---|









