Нүүр хуудас - Мэдээ - Зайн сургалт - Гар Утас - аа хэрхэн Утасгүй гар + Хулгана болгох вэ?

Гар Утас - аа хэрхэн Утасгүй гар + Хулгана болгох вэ?

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 2
МууСайн 
Саяхан нэг компьютерийг зайнаас удирдах хэрэг гараад тэгээд утасгүй буюу wireless keyboard + mouse ны эрэлд гарлаа. Тун давгүй боломжийн сонголтууд интернэтэд нилээн байна. Үнийн хувьд $50 - $200 -ын хооронд. Бараг л нэг нэгийг сонгочихоод сууж байтал нэг хачин санаа төрлөө. Утсаа яагаад утасгүй гар, хулгана болгож болохгүй гэж. Сүүлийн үеийн ихэнх утаснууд Гартай, даралтат дэлгэцтэй байдаг. Түүнээс гадна цэнхэр шүдгүй(Bluetooch), утасгүй сүлжээний кардгүй(WiFi Aka Wireless Lan Card) утас гэж бараг байхгүй болчихсон.

Ингээд юмыг яаж мэдэх вэ гээд хайж үзтэл хүмүүс аль хэдийн энэ талаар бодож олоод программыг нь хийчихсэн байдаг байгаа. http://www.gbmsoftware.com/ энэ сайтаар зочлоод үзээрэй үнэхээр гайхалтай. Энэ газрын бүтээсэн Gremote Pro хэмээх программ нь таны Windows Mobile утсыг утасгүй гар, хулгана болгон хувиргана. Программ нь компьютер дээр сервер үүсгэж хийсвэр драйвер байгуулна. Харин утсан дээр Клиент программ суугдана. Ингээд Утсаа ашиглаад хүссэн зайнаасаа компьютерээ удирдаж болно. Энэхүү программ нь Wireless Lan, Bluetooth зэрэг технологи ашиглан сүлжээгээр дамжуулан ажилладаг болохоор таны нүдний хараа хүрч болох хангалттай холоос удирдахад ямар ч асуудалгүй. Программ нь утасны даралтат дэлгэцийг хулгана болгоод зогсохгүй утасны гарыг компьютерийн гар болгоно. Цаашлаад хэрвээ таны утас газрын татах хүч мэдрэгчтэй (IPhone дээр хүмүүс илүү сайн мэдэх байх утасаа хэвтүүлэхэд дэлгэц хэвтдэг тэр технологи) бол Air Mouse(саяхан гарсан утасгүй хөдөлгөөн мэдэрдэг хулгана), Wheel(ихэвчилэн тоглоомонд машины рулийг орлуулахад ашигладаг, Wii болон Iphone той хүмүүс сайн мэдэх байх), Joystick(тоглоомонд түлхүү ашиглагддаг тоглоомны гарны үүрэг гүйцэтгэнэ) болгон ашиглаж болно. Үнэхээр гайхалтай байгаа биз. Хэрвээ миний яриад байгаа ойлгогдохгүй байвал доорх видеонуудыг үзээрэй.

Уул нь яг хулгана болон гар болгож байгаа видео хайсан боловч олсонгүй. Тэгэхдээ таныг ерөнхийд нь ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Би өөрөө HTC 6800 Windows Mobile 6.1 утас болон Windows 7 орчинг ашиглан дээрх асуудлаа шийдсэн бөгөөд таны асуудлыг ч гэсэн шийдэж чадна гэж найдаж байна. Мөн дашрамд дурдахад Iphone, Ipod Touch нарт ч гэсэн ийм төрлийн программ байдаг юм байна лээ. Бага зэрэг Гүүглэдэхэд та олчих байх. Гэхдээ Макинтош дээрээ илүү ажиллах боломжтой санагдсан. За тэгээд энэ программыг туршмаар байвал дээр дурдсан http://gbmsoftware.com/ сайтаар ороод татаад авна биз демо нь 5 мин үргэлжилдэг юм билээ. Утсан дээрээ суулгасныхаа дараагаар мөн сайтаас утсандаа тохирсон арьс буюу skin татаж суулгаад ini тохиргоог компьютер дээрээ тааруулах хэрэгтэй. Танд амжилт хүсье. Зугаатай байгаарай.

Update. iPhone -д зориулсан хувилбарыг оллоо. Туршиж үзэхэд бас л давгүй юм байна шүү. http://mobileairmouse.com/ энэ линкээр зочлоорой. Дээрхийн адил сервер программ ПС дээр, Клиент программ iPhone, iPod Touch дээр сууна. Би Windows 7, iPod Touch тай хэрэглэж үзлээ.

Сэтгэгдлүүд (4)Add Comment
...
бичсэн Зочны сэтгэгдэл, 12????????? 09, 2009
Daanch naadah chin Windows or Android utsand yum baina.
Symbian buyu Nokia-tai humuust butehgui n dee smilies/sad.gif
zugeer Symbian utasnii infrared-eer n udirdlaga hiideg program baidag. Psiloc remote control !!!! cool
мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Үнэлгээ: +0
...
бичсэн Зочны сэтгэгдэл, 12????????? 09, 2009
3310 болох уу? smilies/grin.gif за за тоглосон юм найз нь. Сайн мэдээ байна шүү.
мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Үнэлгээ: +0
...
бичсэн Зочны сэтгэгдэл, 12????????? 10, 2009
gar hulgana geed bicheed baih yum zugeer l remote program baihad daa
мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Үнэлгээ: +0
...
бичсэн Зочны сэтгэгдэл, 2????????? 11, 2010
smilies/kiss.gif smilies/shocked.gif smilies/cheesy.gif
мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Үнэлгээ: +0

Сэтгэгдэл бичих
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
жижигрүүл | томруул

busy
 

Энэхүү вэб сайтан дээр бичигдсэн мэдээг сайтын нэрийг дурдалгүй хуулбарлах, бүрэн эхээр нь авч ашиглахыг хориглоно. Та өөрийн вэбдээ тавих бол зөвхөн эхэн хэсгийг хуулан авч үлдсэн хэсгийг энэ вэб руу заах хэрэгтэй. Энэхүү зөвлөмжийг дагаагүй тохиолдолд та хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Баярлалаа.