Нүүр хуудас - Мэдээ - Зайн сургалт - Вирус гэж юу вэ?

Вирус гэж юу вэ?

И-мэйл
Хэрэглэгчидийн үнэлгээ: / 5
МууСайн 

Вирусны талаар бүхнийг мэднэЭрдэнэбат гишүүн бидэнд вирусны талаар олсон мэдсэнээ цуглуулан илгээжээ. Түүний илгээсэн мэдээллийг 2 хуваан оруулах болно. Ингээд эхний хэсэг вирус гэж юу вэ? Энэ талаар түүний бэлдсэн мэдээний эхний хэсгийг хүргэж байна. Харин энэ цувралын дараагаар би танд тусгайлан вируснээс хэрхэн хамгааалах талаар зөвлөгөө өгөх болно.

Компьютерт зөвшөөрөлгүйгээр нэвтрэх чадвартай, тодорхой үүрэг, зорилготой программыг вирус гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл вирус нь хэрэглэгчид мэдэгдэлгүйгээр, түүний зөвшөөрөлгүй компьютерт нэвтэрч чаддаг, мөн тодорхой үүргийг биелүүлэх чадвартай байна. Жишээлбэл: зарим вирус файлуудыг гэмтээдэг бол, зарим нь компьютерийн санах ойд байрлан файлыг өөрчлөх болон шинээр файлууд үүсгэдэг г.м төрөл бүрийн зорилготой байдаг. Анхны вирусууд тоглоомын зорилгоор үүсэж байсан бол одоо компьютерийн технологи, компьютерийн сүлжээ өргөжин тэлэхийн хэрээр вирусын зорилго нь ч улам бүр өргөн хүрээг хамрах боллоо. Аливаа вирусын гол зорилго нь өөрийгөө хэрхэн түгээх бололцоог бий болгох (хатуу болон уян дискээр дамжих, сүлжээ, захианд хавсаргагдан түгэх зэрэг), дараа нь тодорхой үүргийг гүйцэтгэх явдал байдаг.

Санах ойд орж ирсэн вирус ойр орчиноо шалгаж өөр "суучихаж" болох программ байгаа эсэхийг хайна. Хэрэв олдвол программыг өөрчилж вирусны кодоо нэмж бичнэ. Тэгсний дараа ачаалагдах ёстой программ ачаалагдна. Харамсалтай нь одоо вирус өөрийгөө vржvvлж, хоёр программ вирустлээ. Дараагийн удаад энэ хоёр программны аль нэгийг нь ачаалахад мөн л ижилхэн процесс явагдаж энэ нь цаашдаа давтагдна.
Хэрэв энэ хvн вирустсэн файлаа ямар нэг санаандгүй тохиолдлоор бусдад өгөх буюу, сvлжээнд байрлуулсан тохиолдолд тэдгээр хэрэглэгчдийн компъютер дээр мөн л ижилхэн явдал давтагдна. Ингэж л вирус тархана.

Вирусны тоо 1990 онд 200 – 500 байсан бол 1991 онд 600 - 1,000, 1992 оны сүүл гэхэд 1,000 - 2,300 virus, 1994 оны дундуур 4,500 - 7,500 virus, 1996 онд 10,000, 1998 онд 20,000 ялгаатай вирус байсан бол 2000 онд энэ тоо 50,000-ийг нэгэнт давжээ.

Яагаад Вирус гэж нэрлэдэг вэ?

Компъютер вирус нь биологийн вирустэй зарим шинж чанараараа төстэй байдгаас ийн нэрийджээ. Биологийн вирус нь амьтнаас амьтны биед тархадаг бол компъютер вирус нь компъютерээс компъютерт тархана.

Нэлээд гунзгийрvvлээд vзсэн ч гэсэн мөн л төстэй байдлууд ажиглагдна. Биологийн вирус нь амьд зvйл биш юм. Эсээс ялгаатай нь вирусанд өөрийгөө vржvvлэх гэх мэт хийх янз бvрийн ажил байхгvй, учир нь энэ нь амьд зvйл биш. Гэхдээ биологийн вирус нь өөрийнхөө ДНХ-г эсэнд оруулж, тэр нь эсийн vржих бvтцийг ашиглан vржинэ.

Компъютерийн вирус зарим талаараа дээрхитэй ижилхэн шинж чанартай байна. Компъютерийн вирус нь биелvvлэгдэхийн тулд бусад программын нуруунд зvvгдэж хамт ачаалагдна. Ажиллаж эхэлмэгцээ бусад программнуудад халдварлаж эхэлнэ.

Сэтгэгдлүүд (3)Add Comment
virus
бичсэн munkhtur, 4????????? 21, 2008
mash goyo
мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Үнэлгээ: +0
...
бичсэн zz, 10????????? 10, 2008
hi virus chuham hend yamar uchiraas heregtei boldog yum boloo ih gaihdag yum hariulj ogno uu
мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Үнэлгээ: -1
...
бичсэн Зочны сэтгэгдэл, 1????????? 26, 2010
hi? virusnii talaar todorhoi medeelel oruulaad ogooch. virusnaas herhen hamgaalj bh,
мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Үнэлгээ: +0

Сэтгэгдэл бичих
quote
bold
italicize
underline
strike
url
image
quote
quote
smile
wink
laugh
grin
angry
sad
shocked
cool
tongue
kiss
cry
жижигрүүл | томруул

busy
 

Энэхүү вэб сайтан дээр бичигдсэн мэдээг сайтын нэрийг дурдалгүй хуулбарлах, бүрэн эхээр нь авч ашиглахыг хориглоно. Та өөрийн вэбдээ тавих бол зөвхөн эхэн хэсгийг хуулан авч үлдсэн хэсгийг энэ вэб руу заах хэрэгтэй. Энэхүү зөвлөмжийг дагаагүй тохиолдолд та хуулийн өмнө хариуцлага хүлээнэ. Баярлалаа.