You are here: Home
JA slide show

iPhone 4, iPhone 3Gs шинэ bootrom jailbreak хийх заавар

 

jailbreak_iphone4JailbreakMe хэмээх Комекс, iPhone Dev багийн бүтээсэн шинэ jailbreak багаж хүн бүхний хүртээл болжээ. Гэсэн хэдий ч энэхүү шинэ багаж нь удахгүй Apple-aaс гаргах шинэ фирмвэйрийг аргалж дөнгөхгүй юм байна. Тийм болхоор та бүхэн iOS 4.0.1-ын SHSH файлаа заавал хадгалаарай. JailbreakMe багаж нь хэрэглэхэд маш хялбархан бөгөөд Wifi (утасгүй интернет) юм уу 3G интернет байх шаардлагатай. 

iPhone 4, iPhone 3Gs шинэ bootrom jailbreak, unlock бэлэн боллоо.

iphone4_jailbreakДөнгөж өчигдөрхөн Комексын (Comex) шинэ jailbreak гарахад тун бага хугацаа үлдлээ гэж бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү jailbreak бэлэн болжээ. iPhone 4, iPhone 3gs, 3g, iPod Touch 2g (MC загвар), 3G iOS 4.0/4.0.1 фирмвэйртэй бүх л иDevice-ууд эрх чөлөөтэй болжээ. Энэ шинэ багаж нь Spirit шиг хэрэглэхэд амар бөгөөд таниас WiFi сүлжээ л шаардах болно. Зааврыг энд дарж уншина уу.

Саурик хийх ёстой зүйлээ хийжээ. Одоо Comex-ын ээлж...

saurik_ready

Өчигдөрхөн Comex, Planetbeing, Chpwn нар ярилцлагандаа Саурикыг хүлээж байна гэж мэдээлж байсан. Тэгвэл саяхан ийм шинэ мэдээлэл гарчээ. Нэгэн нэрээ мэдэгдэхийг үл хүссэн хүн Саурикаас (Cydia-г зохиогч) өөрөөс нь энэхүү мэдээллийг Твиттерээс шууд хүлээн авчээ. Тэгэхээр Comex-ын jailbreak гарахад тун бага хугацаа үлдлээ гэж ойлгож болохоор боллоо. Төгсгөлийн шатандаа орсон нь энэхүү Саурикын мэдээллээс тодорхой байна. Эрх чөлөөгүй байсан iPhone 4, iOS 4.0-той iPhone 3Gs шинэ бүүтром, iPod Touch 2G (МС загвар), iPod Touch 3G удахгүй чөлөөлөгдөх нь. Бид шинэ jailbreak гарсан даруйд та бүхэндээ мэдээлэх болно.
Хэрвээ таньд энэ мэдээлэл таалагдсан бол коммент үлдээхийг хүсье.

iPhone 4, iOS 4.x jailbreak гарахад тун ойртсон.

jailbreak_iphoneӨчигдөр iTunes Podcast дээр Comex, Planetbeing, Chpwn, iH8sn0w нарын jailbreak хийх хэмээх жүжгийн гол дүрийн нөхдүүдэд урьж оролцуулжээ. Ярилцлаганы сэдэв бол мэдээж iPhone 4, iOS 4.x-ын jailbreak хэзээ гарах вэ гэдэг талаар. "Тодорхой хугацаа хэлээгүй ч тэдний хэлж байгаагаар бол тун удахгүй ажээ" Тэд Саурикыг (Saurik: Cydia-г зохиогч) зарим нэг засвар, дуусгаагүй зүйлийг зангидахыг хүлээж байна гэж хэлсэн байна.Дашрамд дурдахад iPhone 4-ын unlock хэдийн бэлэн болсон ба зөвхөн jailbreak бэлэн болох л үлдээд байгаа билээ. Ярилцлаганы тухай дэлгэрэнгүй дээр дарж уншина уу.

iPad-ыг армид ашиглаж байна.

ipad_armyApple iPad-ыг хүмүүс янз бүрийн зориулалтаар хэрэглэж байна. Жишээ нь, Холливудын нэрт найруулагч кино найруулахдаа, зарим ресторан меню болгож, агаарын тээврийн компаниуд нислэгийн туршид зорчигчдоо зугаацуулж байна. Тэгвэл одоо бас нэг шинэ зориулалтаар ашиглаж байгаа талаар мэдээлье. Британийн Вилтшир дахь Артиллерын Сургуулийн сонсогчид тусгайлан бүтээсэн программ (app) ашиглан iPad-ыг сурах бичиг, ном болгон ашиглаж байна.

Apple Magic Trackpad

apple_magic

Apple ширээний компъютер хэрэглэдэг хүмүүст зориулан шинэ бүтээгдэхүүн гаргалаа. Энэ нь Laptop дээр байдаг мэдрэгч тавцантай ижил бүтээгдэхүүн юм. Хамгийн анхны ширээний компьютерт зориулсан нэмэлт мэдрэгч тавцан гаргасандаа тэд баяртай байгаа аж. Энэхүү төхөөрөмж нь одоогоор зөвхөн iMac дээр ажиллах юм байна. Зөөврийн компъютерийн мэдрэгч тавцангаас онцлог зүйл нь гэвэл арай том болсон.Бараг 80% илүү том. Энэ бүтээгдэхүүн таны компьютерт Bluetooth, WiFi-аар холбогдож хоёр ширхэг хуруу зайгаар ажиллана.

Шинэ baseband 5.14.01_BL01 ultrasn0w 0.93-aap unlock хийгдэхгүй.

 

ios41beta Программ хангамж хөгжүүлэгчдийн хүрээнд гараад байгаа iOS 4.1 beta 2 фирмвэйрт шинэ baseband (modem firmware) ашиглажээ. Энэхүү baseband нь iPhone 4, 3Gs, 3G-д таарах ба харамсалтай нь ultrasn0w 0.93 ашиглан сүлжээний түгжээ тайлах (unlock) боломжгүй юм. Хэдийгээр энэ фирмвэйр нь бета хувилбар боловч удахгүй гарах бүрэн хувилбартаа шинэ baseband aшиглах нь тодорхой. Тэгэхээр урьдчилан сануулахад unlock хийх хэрэгсэл (tool) бэлэн болтол шинэчлэл (update) хийхгүй байхыг анхааруулъя.

 

 

Auto SHSH

AutoSHSH - 3.1.3_3.2 программыг энд дарж татан аваарай. (password: itech.mn)
Дараахь зааврын дагуу хийнэ. (дэлгэрэнгүйг үзнэ үү)
shsh_1
* Энэхүү программыг уншуулахад таньд заавал интернет холболт хэрэгтэй болно гэдгийг анхаарна уу.

2XL Trophylite

2XL_Troposter
Танилцуулга: 
Шинэхэн уралдааны машин таны гар дээр ирж байна. Уралдааны хорхойтнууд төрөл бүрийн тоглоом тоглож үзэхийг хүсдэг. Тэр дундаас өөрийнхөө дүгнэлтийг хийдэг. Тэгэхээр аль болох олон тоглоом тоглох шаардлага гарна. Тэгвэл одоо миний хүргэх тоглоом дотор маш олон төрлийн уралдаан байгаа. Холын зайд уралдах, шарвалт хийх (drift), цөлд холын зайд уралдах, тойрох гэх мэт career-тай. Мөн WiFi, Bluetooth-ээр холбогдож болно.  31 төрлийн машинаас та сонголтоо хийнэ. Мэдээж та мөнгө олж машинаа сайжруулах, уралдаанд түрүүлж аварга болох зэрэг бусад тоглоом дээр байдаг бүх боломж бий.

Iron Man 2

iron_man2

Танилцуулга:

Iron Man таны iPhone дээр ирлээ. Киноны  2 дугаар ангиас сэдэвлэн хийсэн энэ тоглоом маш сайн зураглалтай болсон байна. Та энэ тоглоом дээр киноны гол дүр Tony Stark-аар тоглож болохоос гадна бас өөр шинэ роботоор тоглож болно. Tony Stark-ын дайснууд түүний бүтээлийг хулгайлж, түүнийг устгахаар төлөвлөнө. Харин та хурдан бууж өгөхийг хүсэхгүй нь ойлгомжтой бөгөөд тэдэнтэй үзэлцэх нь энэ. Тулаан нийт 9 газар өрнөх ба New-York дахъ түүний эдлэн газар зэрэг сонирхолтой газрууд байгаа. Тулалдааны хажуугаар Метал рок дуу эгшиглэж таныг улам сэргээн, урам зориг оруулж дайснаа ялахад тань тус болно.

Үзүүлж буй хуудас 3, Нийт 5 хуудас