You are here: Home
JA slide show

Doodle Army

doodle_army_game

Танилцуулга: Та бүхэнд нэгэн хөөрхөн shooter төрлийн тоглоомыг танилцуулж байна. Та байлдааны талбарт очиж дайтах болно. Олон хүмүүс таны эсрэг дайтах болно. Хажуу талаас харуулсан 2D зураглалтай. Тоглоход үнэхээр хөөрхөн тоглоом.

 

Crash Bandicoot Nitro Kart 3D

crush

Танилцуулга: PlayStation дээр тоглодог байсан тоглоомооо өөрийн iDevice дээрээ тоглох боломжтой боллоо. Энэхүү хувилбар нь олуулаа тоглож болхоор болсон байна. Мэдээж тэд таны дайсан. Таньд найман төрлийн зэвсэг бий. Та өрсөлдөгчидөө яаж ялах нь таны хэрэг. Маш сонирхолтой тоглоом. Олон шинэ газартай болсон. Тоглохын хажуугаар дуу эгшиглэнэ.

Bejeweled 2

bejeweled2

Танилцуулга:

Дэлхийн хамгийн шилдэг тааварт, ухаан сорисон (puzzle) тоглоом бол Bejeweled билээ. Энэ тоглоомыг ахимаг настай хүмүүс илүү их тоглох дуртай гэж бодож байна. iDevice дээрх шинэ хувилбар маань онлайнаар тоглох боломжтой болсон байна. Оноогоо өөрийн Facebook дээрээ байршуулах, найзуудтайгаа хамт тоглож болох Blitz горимтой.

Moto X Mayhem

moto_x_mayhem

Танилцуулга: iDevice дээрээ мото уралдаан тоглох дуртай хүмүүст зориулж энэ тоглоомыг хүргэж байна. Энэ тоглоом нь бусад мотоцикльтой тоглоомноос их ялгаатай. Та жолоодохдоо маш сайн тэнцвэрээ хадгалж явах хэрэгтэй. Учир нь хэт их хурд хийвэл онхолдох болно. Бас нэг зүйл гэвэл таны биеийн аль нэг хэсэг газарт шүргэх аваас үе дахин эхлэнэ. Тэгэхээр маш их мэдрэмж шаардсан тоглоом.

Guitar Hero

guitarheroo

Танилцуулга: Хөгжим сонирхогч хүүхэд залуустаа зориулж маш хөөрхөн тоглоомыг хүргэхээр бэлдлээ. Guitar Hero энэ тоглоом бол дэлхий даяар сая сая хувь борлогдсон хамгийн шилдэг хөгжмийн хэмнэлт тоглоом. Та гитараар хэр сайн тоглодогоо шалгаж, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Та энэ тоглоомыг татаж авхад нийтдээ 6 дуутай ирнэ. Мэдээж дахин дуугаа худалдаж эсвэл үнэгүй татаж авч болно. Мөн өөрийн найзтайгаа хамт онлайнаар тоглох боломжтой. Facebook-ээр дамжуулж оноогоо найзууддаа харуулах боломжтой. Дууны дугаралт бол үнэхээр сайн.

Усанд норсон iDevice-аа сэргээх

water_damage

iPhone-оо усанд унaгаачихсан бүр санамсаргүй тохиолдлоор суултуур луу унaгаасан хүмүүс цөөнгүй байдаг. Та тэдний нэг болж байсан уу? Хэрэв тийм бол усанд норгосон утсаа хэрхэн буцааж сэргээх талаар таньд бяцхан зөвлөгөө өгье! Гэхдээ энэхүү арга нь 100% найдвартай биш гэдгийг анхаараарай.

Gangstar West Coast Hustle

gangstar

Танилцуулга:

Энэ тоглоом таныг маш ихээр гайхшируулах болно. iDevice дээр ийм тоглоом байдаг билүү? Энэ бол жинхэнэ гангстер нарын тоглох тоглоом. Бидний сайн мэдэх GTA-тай тун төстэй. Гангстер нар юу хийдэг тэр бүнийг та энэ тоглоом дээр хийх бүрэн боломжтой. Машин хулгайлж, буудалцаж, зодолдож, дайснуудтайгаа тэмцэлдэх, хотоор хий дэмий сэлгүүцэх гэх мэт жинхэнэ эрх чөлөөт тоглоом. Миний бие өөрөө ийм тоглоомонд дуртай болхоор маш их таалагдав. Хэрвээ таньд таалагдаж байвал татаж аваад тоглоод үзээрэй.

iPhone 4, iPhone 3Gs, 3G iOS 4.0.1 unlock хийх заавар

iphone4_unlockediPhone Dev багынхан амласан ёсоороо iPhone 4-ын unlock хийх ultrasn0w шинэ хувилбар болох 1.0-1 бэлэн болголоо.

Хэрхэн сүлжээний түгжээ (unlock) тайлах вэ?

  • 1. Таны iPhone iOS 4.0/4.0.1 фирмвэйртэй байх ёстой. Мөн JailbreakMe 2.0 багажаар jailbreak хийгдсэн байх хэрэгтэй. Дэлгэрэнгүй дээр дарж зааврыг уншина уу.

iPhone 4-ын unlock хийх ultrasn0w 1.0-1 удахгүй гарна.

 

unlock_iphone4Twitter-ээр ийм мэдээлэл таржээ. iPhone 4-ын jailbreak гарсан байгаа боловч unlock (сүлжээний түгжээ) хүмүүсийн хүртээл хараахан болоогүй байгаа юм. 2 хоногийн өмнө iPhone Dev багийн Planetbeing, MuscleNerd нар твиттер хуудсаараа дамжуулан хэд хэдэн шалгалт (test) хийсний дараа 48 цагийн дотор та бүхний хүртээл болгоно гэж бичсэн байна. Тэгвэл дараахь зураг бүх iPhone-д, ялангуяа 01.59.00 шинэ baseband-тай iPhone 4-д таарах ultrasn0w 01.0-1 unlock багаж тун удахгүй бэлэн болохыг бататгаж байна. Ойрын хугацаанд буюу магадгүй 24 цагийн дотор unlock багаж танд хүрч болох нь ээ.

NFL 2011

nafl2011

Танилцуулга: Америкчуудын хамгийн дуртай спортын нэг бол яахын аргагүй NFL буюу Америк хөлбөмбөг билээ. Монгол улсад төдийлөн сайн хөгжиж чадаагүй байна. Энэ спортыг сонирходог хүмүүсдээ iDevice-д зориулсан тоглоомыг хүргэж байна. Шинэ улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан NFL 2011 саяхан гарсан байна. Тоглоомонд бүх баг тамирчид байгаа. 32 баг 2000 гаруй тоглогчтой. Зураглал үнэхээр гоё яг жинхэнэ мэт. Муухан компьютерийн тоглоомноос дээр. Ямар байсан таны заавал тоглож үзэх тоглоомны нэг.

Үзүүлж буй хуудас 2, Нийт 5 хуудас