You are here: Home
JA slide show

Шинэ iБүтээгдэхүүнүүд

ipod_touch4Өчигдөр буюу 9 сарын 1-ны өдөр Apple амласан ёсороо шинэ iPod болон бусад бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа. Энэхүү танилцуулга дээр маш олон шинэ шинэ технологи, бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан байна. iPod Touch болон цоо шинэ загвартай болсон iPod Nano мөн хуруун хэмжээтэй байсан iPod Shuffle-аа дахин шинэ дизайнтай болгосон гээд их олон зүйлээ танилцуулав. Mэдээлэл авахыг хүсвэл дэлгэрэнгүй дээр дарж уншаарай.

iPhone 4 for sale.

iphone_4

iPhone 4 худалдана.
Багтаамж: 16gb
iOs Version: 4.0.1
Modem firmware: 01.59.00
Үнэ: 900 ам.доллар

Хэрхэн hotmail суулгах вэ?

hotmailoniphoneБидэнд маш олон сонголт тулгардаг. Өнөөдөр ямар хувцас өмсөх үү? Аль замаар явбал түгжрэлгүй хурдан очих гэх мэт. Тэгвэл өнөөгийн нийгэмд таны нэрийн хуудас гэрийн хаяг болсон цахим хаягаа сонгоход хүртэл таньд сонголт хэрэгтэй болж байна. Монголын нөхцөлд бол ганц Yahoo! л ноёрхож байна. Хэн анх дэлгэрүүлсэн нь нууц харин хэн ямар сонголт хийх нь чухал болжээ.

 

 

iPhone гар ашиглах зөвлөгөө

keyboard_trickХэрвээ та саяханi iPhone, iPod Touch, iPad худалдан авчаад ид шидийн хараахан харж амжаагүй багаа бол таньд хэрэг болох бяцхан зөвлөгөө өгье. Ерөнийдөө гартай ажиллах функцийн талаар олон улсын хэл хэрхэн нэмэх яаж тэмдэгт нэмэх гэх зэрэг сонирхолтой зөвлөгөөнүүд багтсан байгаа.

iPod Touch 4

ipod_touch_4

Танилцуулга: Өмнө бид бүхэн шинээр гарах iPod Touch-г ямар шинэ зүйлтэй болох талаар таамаглаж байсан. Тэгвэл  тун удахгүй буюу 9 дүгээр сарын 1 өдөр Apple компаний ерөнхий захирал Steve Jobs шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна. Мэдээж шинээр гарах бүтээгдэхүүндээ анхаарлаа хандуулан маш олон нэмэлт боломжуудыг гаргасан нь Facetime буюу нүүрээ харж ярих юм. Дизайны хувьд өөрчлөгдөх нь лавтай.

Remember The Milk

remember_milk

Танилцуулга: Та хэр зэрэг мартамхай вэ? Хааяа юу хийх гэж байснаа мартчихаад бухимдаж явсан үе их л биз. Мартамхай хүмүүсийн хамгийн сайн найз бол үзэг цаас хоёр байдаг билээ. Хэрэв таны хажууд үзэг цаас байхгүй бол та яах байсан бэ? Миний танилцуулж байгаа программыг та бараг таасан байх. Мэдээж энэ бол iDevice дээрх тэмдэглэлийн дэвтэр. Юм шинэчлэгдэн хөгжидгийн хэрээр үзэг цаасыг орлуулан авсаархан зүйл дээр тэмдэглэж явахыг хүн бүр л бодох нь зайлшгүй.

Flight Control

flight_control

Энэ тоглоом бол таниас хурц хараа, хурдан шаламгай хөдөлгөөн шаардсан үнэхээр хөөрхөн тоглоом. Тоглоомны нэрийг хараад та ямар төрлийн тоглоом гэдэгийн бага зэрэг гадарласан байх. Энэ бол мэдээж  онгоцнуудыг удирдан жолоодох даалгавартай. Хэдэн онгоц хаанаас ирж байна, хаана газардуулахийг та зааж өгч зохицуулах хэрэгтэй. Хэрэв олон онгоцнуудыг эмх замбраагүй, зохицуулахгүй бол онгоцнууд хоорондоо мөргөлдөж тоглоом дуусах болно.

2XL ATV Offroad

2xl_atv

Мото спортын тоглоом сонирхдог залуус энэ тоглоомыг заавал тоглож үзээрэй гэж зөвлөе. Та энэ тоглоомыг тоглож үзсэнээр техикийн технологийн бишрэм сүрдэм байдыг харах болно. Тоглоомын тоглолт бол үнэхээр гайхалтай та Arcade хэлбэрээр тоглож 16 төрлийн мотоциклноос сонгож чөлөөт үзүүлбэр үзүүлэх supercross хийх гээд олон төрлөөс сонгож тоглох боломжтой. Мэдээж өөрийн амжилтаа (career) нэмэгдүүлж шинэ шинэ газар шинэ мотоцикл нээх боломж бүрэн нээлттэй.

Doodle Army

doodle_army_game

Танилцуулга: Та бүхэнд нэгэн хөөрхөн shooter төрлийн тоглоомыг танилцуулж байна. Та байлдааны талбарт очиж дайтах болно. Олон хүмүүс таны эсрэг дайтах болно. Хажуу талаас харуулсан 2D зураглалтай. Тоглоход үнэхээр хөөрхөн тоглоом.

 

Crash Bandicoot Nitro Kart 3D

crush

Танилцуулга: PlayStation дээр тоглодог байсан тоглоомооо өөрийн iDevice дээрээ тоглох боломжтой боллоо. Энэхүү хувилбар нь олуулаа тоглож болхоор болсон байна. Мэдээж тэд таны дайсан. Таньд найман төрлийн зэвсэг бий. Та өрсөлдөгчидөө яаж ялах нь таны хэрэг. Маш сонирхолтой тоглоом. Олон шинэ газартай болсон. Тоглохын хажуугаар дуу эгшиглэнэ.

Үзүүлж буй хуудас 1, Нийт 5 хуудас