You are here: iMэдээ Apple Magic Trackpad
JA slide show

Apple Magic Trackpad

Имэйл Хэвлэх PDF

apple_magic

Apple ширээний компъютер хэрэглэдэг хүмүүст зориулан шинэ бүтээгдэхүүн гаргалаа. Энэ нь Laptop дээр байдаг мэдрэгч тавцантай ижил бүтээгдэхүүн юм. Хамгийн анхны ширээний компьютерт зориулсан нэмэлт мэдрэгч тавцан гаргасандаа тэд баяртай байгаа аж. Энэхүү төхөөрөмж нь одоогоор зөвхөн iMac дээр ажиллах юм байна. Зөөврийн компъютерийн мэдрэгч тавцангаас онцлог зүйл нь гэвэл арай том болсон.Бараг 80% илүү том. Энэ бүтээгдэхүүн таны компьютерт Bluetooth, WiFi-аар холбогдож хоёр ширхэг хуруу зайгаар ажиллана.

desktop_magic Технологийн хувьд MacBook Pro дээр ашиглаж байсантай адил технологиор хийгдсэн ба элэгдэлтээс сэргийлсэн шилэн гадаргуутай. Дизайн нь Apple Wireless Keyboard-той төстэй. Гартайгаа зэрэгцүүлж тавихад үзэмжийн хувьд маш цэвэрхэн бөгөөд үйлдэл хийхэд эвтэйхэн. Та хуруугаараа хөнгөхөн гулгуулахад л хангалттай.  Хулганаар юу хийж болох тэр бүх үйлдлийг зөвхөн хурууны үзүүрийн хөдөлгөөнөөр хийх боломжтой нь гайхалтай хэрэг биш гэж үү? Жишээ нь та зургийн цомог үзэхдээ гурван хуруугаараа тавцан дээр гулгуулахад хангалттай. Таны компъютерийн зургийн үндсэн фолдер гарч ирэх болно. Жирийн хулгана ингэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр таны хийх үйлдлийг хэд дахин хөнгөвчилж өгсөн гэхэд болно.

Утасгүй холбогдох нь бас нэг давуу тал гэрийнхээ хаанаас ч удирдаж болно. Хамгийн холдоо 10 метр. Унтраах, асаах, түр унтраах товч байгаа тул таны зайг хэмнэнэ.

Том хэмжээтэй учир таны хуруунууд чөлөөтэй багтана. Та хаана ч дарж, double click хийж болно. Олон хуруугаар зэрэг удирдаж болох функцтэй.


preference_panel_20100727

Шаардагдах үзүүлэлт:

* Bluetooth хүлээн авагч бүхий Mac компъютер
* Хоёр ширхэг хуруу зай (AA battery)
* Mac OS X Snow Leopard 10.6.4 ба түүнээс сүүлийн систем

Сэтгэгдлүүд (2)Add Comment
0
...
бичсэн SORRY, July 30, 2010
hey sainuu adminaa NADA iphone 4g giin medeeleliig tawij uguuch bi sain medehgu bolohoor ain
0
oo
бичсэн cjay, August 01, 2010
oo tguul eemr yum bnshd smilies/cheesy.gif

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy