Өмнө нь та бүхэнд unlock, jailbreak гэж юу болох талаар мэдээлэл хүргэсэн бол одоо энэ нь заавал хийх ёстой зүйл мөн үү, ямар үр дагавартай вэ гэдэг талаар тодорхой мэдээлэл өгье.Unlock, jailbreak хийх нь хэнд ашигтай вэ? Мэдээж хэрэг Apple албан ёсоор бүтээгдэхүүнээ худалдаалдаггүй манай Монгол гэх мэтийн олон улсуудын иргэд, iPhone, iPod touch, iPad хэрэглэх хүсэлтэй хүмүүсийн хувьд онцгой чухал зүйл юм. Учир нь unlock хийе гэвэл заавал jailbreak хийсэн байх хэрэгтэй болдог.
Unlock (сүлжээний түгжээ гаргах) хийхгүйгээр Мобиком, Юнителд iPhone барина гэсэн ойлголт байхгүй. За мөн, jailbreak хийснээр урьд дурдсанчлан гуравдагч гэж нэрлэгдэж байгаа хувиараа Apps хөгжүүлэгчдийн хийсэн сонирхолтой хэдий ч Apple Store, iTunes-т ороогүй тоглоом, хэв маяг (theme), ханын зураг (wallpaper) зэргийг суулгах боломжтой болдог. Тэгэхээр зөвхөн Apple-аас тогтоосон хэв загварт баригдаад байлгүйгээр iPhone-оо өөрийн хүссэн байдлаар хэрэглэx боломжтой болж байна гэсэн үг.
Фирмвэйр (firmware) буюу Apple iOS-ын талаар энд бас тайлбарлах нь зүйтэй байхаа. Учир нь энэхүү фирмвэйр гэдэг нь компъютерт суулгадаг софтвэйр (программ хангамж) биш бас хардвэйр буюу хатуу эд анги ч биш юм. Энэ нь iPhone дээр явж буй программ хангамжийг iPhone-ын эд ангид тааруулан ажиллах нөхцөлөөр хангаж өгдөг нэг ёсны гүүр болж өгдөг. Мөнтүүнчлэн шинээр гарч буй фирмвэйрүүд нь өмнөх хувилбарынхаа алдааг засварлах, аюулгүй байдлын цоорхойг засах (ихэвчлэн unlock, jailbreak-ын эсрэг чиглэсэн байдаг) Гэхдээ зөвхөн нэг фирмвэйрийг санамсаргүй шинэчлэл хийснээр unlock, jailbreak хийх боломжгүй болж үнэтэй авсан iPhone-oo нилээн хэсэг хугацааны турш iTouch мэт ашиглахад хүрсэн хүмүүс бидний дунд цөөнгүй бий. Өнгөрсөн хугацаанд Apple компани нь unlock, jailbreak хийхийн эсрэг тэмцэж иржээ. Хэрвээ та АНУ-ын иргэн бөгөөд Apple Store-оос худалдан авсан бүтээгдэхүүндээ jailbreak хийсэн л бол баталгаат хугацааг чинь хүчингүй болгох, заримдаа бүүр хурааж авахыг оролдох гэх мэтээр эсэргүүцэж байсан хэдий ч 2010 оны 7 сарын 27-ны өдөр АНУ-д Засгийн Газар нь jailbreak хийх нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй тохиолдолд хууль зөрчсөн үйлдэл биш гэж зарлажээ. Ер нь бол jailbreak хийх нь угаасаа хууль зөрчсөн үйлдэл биш байсан бөгөөд Apple корпорацийн баримталж байсан хатуу чанга бодлогын үр дүнд хууль бус үйлдэл мэт ойлгогдож байжээ. Дашрамд дурдахад сургалтын зориулалтаар DVD хуулж олшруулах нь бас хууль бус үйлдэл биш гэсэн шүү. Тэгэхээр зөвхөн АНУ-д хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдөөд байгаа хэдий ч jailbreak, unlock хийх нь хууль зөрчсөн аюултай үйлдэл биш байх нь ээ.









