Өчигдөр буюу 9 сарын 1-ны өдөр Apple амласан ёсороо шинэ iPod болон бусад бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа. Энэхүү танилцуулга дээр маш олон шинэ шинэ технологи, бараа бүтээгдэхүүнийг танилцуулсан байна. iPod Touch болон цоо шинэ загвартай болсон iPod Nano мөн хуруун хэмжээтэй байсан iPod Shuffle-аа дахин шинэ дизайнтай болгосон гээд их олон зүйлээ танилцуулав. Mэдээлэл авахыг хүсвэл дэлгэрэнгүй дээр дарж уншаарай.
Мэдээлэл
Шинэ iБүтээгдэхүүнүүд
Хэрхэн hotmail суулгах вэ?
Бидэнд маш олон сонголт тулгардаг. Өнөөдөр ямар хувцас өмсөх үү? Аль замаар явбал түгжрэлгүй хурдан очих гэх мэт. Тэгвэл өнөөгийн нийгэмд таны нэрийн хуудас гэрийн хаяг болсон цахим хаягаа сонгоход хүртэл таньд сонголт хэрэгтэй болж байна. Монголын нөхцөлд бол ганц Yahoo! л ноёрхож байна. Хэн анх дэлгэрүүлсэн нь нууц харин хэн ямар сонголт хийх нь чухал болжээ.
iPhone гар ашиглах зөвлөгөө
Хэрвээ та саяханi iPhone, iPod Touch, iPad худалдан авчаад ид шидийн хараахан харж амжаагүй багаа бол таньд хэрэг болох бяцхан зөвлөгөө өгье. Ерөнийдөө гартай ажиллах функцийн талаар олон улсын хэл хэрхэн нэмэх яаж тэмдэгт нэмэх гэх зэрэг сонирхолтой зөвлөгөөнүүд багтсан байгаа.
iPod Touch 4

Танилцуулга: Өмнө бид бүхэн шинээр гарах iPod Touch-г ямар шинэ зүйлтэй болох талаар таамаглаж байсан. Тэгвэл тун удахгүй буюу 9 дүгээр сарын 1 өдөр Apple компаний ерөнхий захирал Steve Jobs шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна. Мэдээж шинээр гарах бүтээгдэхүүндээ анхаарлаа хандуулан маш олон нэмэлт боломжуудыг гаргасан нь Facetime буюу нүүрээ харж ярих юм. Дизайны хувьд өөрчлөгдөх нь лавтай.
iPhone дээр Flash player суулгах

iPhone дээр Flash төрлийн файл ажилдаггүйг манай хэрэглэгчид мэдэх байх. Тэгвэл өнөөдрөөс эхлэн энэ зөвлөн үгүй болж байна. Та хүссэн сайтаасаа дуртай бичлэг үзэх боломжтой болсон байна.
Усанд норсон iDevice-аа сэргээх

iPhone-оо усанд унaгаачихсан бүр санамсаргүй тохиолдлоор суултуур луу унaгаасан хүмүүс цөөнгүй байдаг. Та тэдний нэг болж байсан уу? Хэрэв тийм бол усанд норгосон утсаа хэрхэн буцааж сэргээх талаар таньд бяцхан зөвлөгөө өгье! Гэхдээ энэхүү арга нь 100% найдвартай биш гэдгийг анхаараарай.
iPhone 4 3G-ээр дүрсээ харж ярих
iPhone 4-н хэрэглэгчид дүрсээ харж ярих боломж хаязгаарлагдмал байсан бол одоо та 3G үйлчилгээг ашиглан ярьж болох боломжтой болсон байна. Үүний тулд таны iPhone заавал Jailbreak хийгдсэн байх ёстой. Мөн дараачын алхам бол та Cydia-руугаа ороод хайх дээр дараад "My3G" гэдэг төлбөрт програмыг худалдаж авах хэрэгтэй. Ингээд та дүрсээ харж болох боломжтой боллоо.
iPhone 4-ын unlock хийх ultrasn0w 1.0-1 удахгүй гарна.
Twitter-ээр ийм мэдээлэл таржээ. iPhone 4-ын jailbreak гарсан байгаа боловч unlock (сүлжээний түгжээ) хүмүүсийн хүртээл хараахан болоогүй байгаа юм. 2 хоногийн өмнө iPhone Dev багийн Planetbeing, MuscleNerd нар твиттер хуудсаараа дамжуулан хэд хэдэн шалгалт (test) хийсний дараа 48 цагийн дотор та бүхний хүртээл болгоно гэж бичсэн байна. Тэгвэл дараахь зураг бүх iPhone-д, ялангуяа 01.59.00 шинэ baseband-тай iPhone 4-д таарах ultrasn0w 01.0-1 unlock багаж тун удахгүй бэлэн болохыг бататгаж байна. Ойрын хугацаанд буюу магадгүй 24 цагийн дотор unlock багаж танд хүрч болох нь ээ.
iPhone 4, iPhone 3Gs шинэ bootrom jailbreak, unlock бэлэн боллоо.
Дөнгөж өчигдөрхөн Комексын (Comex) шинэ jailbreak гарахад тун бага хугацаа үлдлээ гэж бид мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр энэхүү jailbreak бэлэн болжээ. iPhone 4, iPhone 3gs, 3g, iPod Touch 2g (MC загвар), 3G iOS 4.0/4.0.1 фирмвэйртэй бүх л иDevice-ууд эрх чөлөөтэй болжээ. Энэ шинэ багаж нь Spirit шиг хэрэглэхэд амар бөгөөд таниас WiFi сүлжээ л шаардах болно. Зааврыг энд дарж уншина уу.
Саурик хийх ёстой зүйлээ хийжээ. Одоо Comex-ын ээлж...

Өчигдөрхөн Comex, Planetbeing, Chpwn нар ярилцлагандаа Саурикыг хүлээж байна гэж мэдээлж байсан. Тэгвэл саяхан ийм шинэ мэдээлэл гарчээ. Нэгэн нэрээ мэдэгдэхийг үл хүссэн хүн Саурикаас (Cydia-г зохиогч) өөрөөс нь энэхүү мэдээллийг Твиттерээс шууд хүлээн авчээ. Тэгэхээр Comex-ын jailbreak гарахад тун бага хугацаа үлдлээ гэж ойлгож болохоор боллоо. Төгсгөлийн шатандаа орсон нь энэхүү Саурикын мэдээллээс тодорхой байна. Эрх чөлөөгүй байсан iPhone 4, iOS 4.0-той iPhone 3Gs шинэ бүүтром, iPod Touch 2G (МС загвар), iPod Touch 3G удахгүй чөлөөлөгдөх нь. Бид шинэ jailbreak гарсан даруйд та бүхэндээ мэдээлэх болно.
Хэрвээ таньд энэ мэдээлэл таалагдсан бол коммент үлдээхийг хүсье.
iPhone 4, iOS 4.x jailbreak гарахад тун ойртсон.
Өчигдөр iTunes Podcast дээр Comex, Planetbeing, Chpwn, iH8sn0w нарын jailbreak хийх хэмээх жүжгийн гол дүрийн нөхдүүдэд урьж оролцуулжээ. Ярилцлаганы сэдэв бол мэдээж iPhone 4, iOS 4.x-ын jailbreak хэзээ гарах вэ гэдэг талаар. "Тодорхой хугацаа хэлээгүй ч тэдний хэлж байгаагаар бол тун удахгүй ажээ" Тэд Саурикыг (Saurik: Cydia-г зохиогч) зарим нэг засвар, дуусгаагүй зүйлийг зангидахыг хүлээж байна гэж хэлсэн байна.Дашрамд дурдахад iPhone 4-ын unlock хэдийн бэлэн болсон ба зөвхөн jailbreak бэлэн болох л үлдээд байгаа билээ. Ярилцлаганы тухай дэлгэрэнгүй дээр дарж уншина уу.
Үзүүлж буй хуудас 1, Нийт 3 хуудас







