AutoSHSH - 3.1.3_3.2 программыг энд дарж татан аваарай. (password: itech.mn)
Дараахь зааврын дагуу хийнэ. (дэлгэрэнгүйг үзнэ үү)
* Энэхүү программыг уншуулахад таньд заавал интернет холболт хэрэгтэй болно гэдгийг анхаарна уу.

* Java суусан байх ёстой. Хэрвээ таны компъютерт Java суугаагүй бол энд дарж татаж авна.

* iDevice (iPad, iPhone 3Gs, iPod touch 2/3G)-aa Recovery Mode-д оруулсан байна.

* iDevice-aa унтраагаад дараа нь Power (дээд талын, унтрааж асаах товч) Home (доод хэсэгт байх буцах товч) хоёрыг зэрэг, Recovery mode-ын зураг гарч иртэл дарна. (10 секунд орчим)

* За ингээд таны iDevice-ын ECID кодыг олчихлоо гэсэн бичиг гарч ирнэ.

* Дараа нь хэрэг болох тул өөрийн компъютерт хадгална уу.

* За ингээд та одоо санаа амар байж болох боллоо. Санамсаргүйгээр шинэ систем суулгасан ч гэсэн буцаагаад хуучин системээ суулгах боломжтой болж байна гэсэн үг юм.
Мөн Cydia-г ажиллуулахад нүүр хуудасны дээд хэсэгт "This device has SHSHs on file for iPhone OS" гэсэн тект байх ёстой. Хэрэв байхгүй бол та SHSH файлаа хадгалаагүй байна гэсэн үг.

Хадгалж аваагүй хүмүүс өөр нэг амархан аргаар файлаа хадгалж авч болно. Тэгэхийн тулд та Cydia-руугаа ороод нүүр хуудсанд "Make my Life Easier, thanks!" гэсэн линк байгаа түүн дээр дарах хэрэгтэй. Сервер таны хүсэлтийг хүлээж авч хэсэг хугацааны дараа "This device has SHSHs on file for iPhone OS" энэ текст гарч ирэх болно.










