Las Vegas, Nevada - Microsoft корпораци өнгөрсөн лхагва гаригт XBox console-д зориулсан биеийн үйл хөдлөлийг таньж, хүний биеийн хөдөлгөөн нь удирдлага болох “Natal төсөл”-өө энэ жилийн эцэс гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдэгдлээ.
“2010 он нь Xbox-ийн түүхэн дэх хамгийн том жил байх болно” хэмээн Microsoft корпорацийн “Энтертайнмент ба төхөөрөмжийн салбар”-ын ерөнхийлөгч Робби Бач жил тутам зохион байгуулагддаг Consumer Electronics Show (CES)-ийн нээлтэн дээр хэлжээ.









Вэб зарын буландаа дахин бяцхан нэмэлт хийлээ. Энэ удаад уг нэмэлтийг захиалгын
Өвөл дөхлөө. Дахиад л бөөн утаа униар. Амьсгалах ч арга алга. Одоо утааг зогсооё!!! 

“Монголын Хєгжлийн Гарц” тєрийн бус байгууллагаас санаачлан хамтран ажиллагч байгууллага, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр 7 дахь жилдээ зохион байгуулж буй Мэдээллийн технологийн “ОНЫ ХYН-2009” шалгаруулалтын шилдгийн шилдгүүд 2008 оны 12-р сарын 28-нд тодорлоо.

Блог гэдэг зүйлийн талаар жоохон үглэмээр санагдаад байж суух аргагүй боллоо. Тэдний буянаар 10 жилийнхнээр зогсохгүй насанд хүрсэн хүмүүс хүртэл ярьж, бичиж чадахаа байчихаж. Нэг үгээр хэлбэл бүхэл бүтэн соёл устгагдаж байх юм. Адгийн наад зах нь хүүхдүүд ямар үгний ард ИЙ, ямар үгний ард Ы -г бичихийг мэдэхээ больчихсон байх юм. Бас дээрээс нь үгийн баялаг огт байхгүй нөгөө Блогчдын МОДА -нд оруулдаг дуудлагаараа бичдэг авиагаар ярьдаг болж. Нэг талаараа бусдад Мундаг болж харагдах гэж түүнийг нь дуурайдаг байж болно, хүний араншин хойно. Харин нөгөө талаараа тэр чинээгээрээ ярианы соёлоо алдаад байна.
Сүүлийн үед нэг сонирхолтой вирус вэбүүдээр тарж олон хүний уур бухимдлыг төрүүлж байна. Та хэрвээ давгүй антивирустэй бол Монгол сайтуудаас зарим нэг нь вирусын алдаа зааж байсныг харсан байх. Үүнд манай Gamez.mn сайт ч хамаарна. Үндсэндээ уг вирус нь FTP буюу File Transfer Protocol -р тархдаг бөгөөд эхэн хэлбэрийн хувилбарууд нь зөвхөн index.htm, index.html файлуудад хандаж код нэмдэг эсвэл дарж хуулдаг байсан бол аажимдаа index.php зэрэг боловсруулалт хийдэг хуудсуудад тархсан. Харин одоогоор бүр бүх файлуудад өөрийн скриптээ нэмдэг болсон байгаа. Таны үндсэн файлд ямар ч нөлөө үзүүлэхгүй зөвхөн файлыг нээгээд дээр нь аль нэг хэсэг iframe дууддаг жава гэх мэт хэл дээр бичигдсэн кодыг нэмдэг. Энэ нь таниас илүүтэйгээр хэрэглэгчдэд хор хохирол учруулах боломжтой. Яг ямар үйлдэл хийдэг ямар код болохыг сайн ухаж үзээгүй болохоор мэдэх юм алга. Гэхдээ түүнийг тааж ядах юмгүй биз ээ. Голдуу ийм скриптүүд хэрэглэгчийн хувийн мэдээлэл нууц үг кардын дугаар авахад чиглэсэн байдаг.
Гадаад хэл суралцагч хүн бүрт зориулсан олон хэлний толь бичгийн шинэ програм гарлаа. Уг програм нь үгсийн сан сайтай Oxford, Webster, Britannica болон бусад 17 хэлний нийт 50 гаруй толь бичигтэй. Монгол-Англи (98850 үг), Англи-Монгол (144741 үг) толь бусад толь бичгүүдээс олон үгтэй. Mart dictionary дээр толь бичиг суулгахдаа
Монгол хэлний компьютерийн хөгжилд үнэлүүштэй хувь нэмэр оруулагчдын нэгд бидний танил Дусал.нэт яах аргагүй багтах билээ. Тэд хэдүйн Монгол гарын драйверуудаараа бидэнтэй танил болсон. Энэ удаад тэд Монгол хэлний бичгийн хэвийг Юникод буюу Олон улсын жишигт нийцүүлэн бэлдсэн байна. Гэхдээ 5 - 10 хэв биш бүр 500 гаруй бичгийн хэвийг бэлдэж боловсруулжээ. Харин үүнийг хийхийн ач тусыг танд тайлбарлах нь зүйтэй болов уу? Мөн суулгацыг татахаар орууллаа.
hi sky...

